Туршлага
2025–2026 онд 9 байгууллагатай хамтран вэб сайт, онлайн систем, чатбот, сошиал контент, AI видеог бие даан хийж гүйцэтгэсэн.
- 01
2026.01 — 2026.08 · 7 сар
Unlimited Carrier (UC Logistics)
Сошиал медиа маркетингийн менежер, вэб хөгжүүлэгч
Монголын анхдагч онлайн ачаа тээврийн платформ

- 2026.01.01–2026.08.01 хүртэлх бүх сошиал постер, carousel, видео, reels-ийг ганцаараа бие даан хийж гүйцэтгэсэн.
- Компанийн вэб сайт болон дотоод удирдлагын системийг бие даан хөгжүүлсэн.
- Брэндийн танилцуулга, үйлчилгээний мэдээллийг ойлгомжтой хүргэх агуулгын шийдэл гаргасан.
- Ложистикийн онцлогт нийцсэн сурталчилгаа, визуал контент боловсруулж, брэндийн танигдалт, хэрэглэгчтэй харилцах сувгийг сайжруулсан.
- 02
3 сар
Хүрд ХК
Вэб хөгжүүлэгч, сошиал контент
Монголын тэргүүлэгч инженерийн компани

- Албан ёсны вэб сайтыг 100% бие даан хөгжүүлж, ашиглалтад бүрэн бэлэн болгосон.
- Сайтын бүтэц, user flow, мэдээллийн зохион байгуулалтыг төлөвлөж хэрэгжүүлсэн.
- Facebook page-д зар сурталчилгааны постер, танилцуулга пост, boost, чатбот шийдэл хэрэгжүүлсэн.
- Контентын дизайн, өнгө төрхийг компанийн брэнд имиджтэй уялдуулсан.
- 03
2026
Legend Studio
Сошиал маркетинг, AI видео, вэб
Зураг, бичлэг, motion graphic, видео эдитийн студи

- AI видео бичлэг, motion graphic, постер, видео эдит, сурталчилгааны бичлэг дээр хамтран ажилласан.
- Студийн вэб сайтыг хөгжүүлсэн.
- 04
2026.04 · 1 сар
Uran Beauty & Laser
Вэб сайт, сошиал контент, лого
Гоо сайхан, сормуус, лазерын салон

- Салоны танилцуулга вэб сайтыг хийсэн.
- Олон тооны carousel, постер, лого болон cover бэлтгэсэн.
- 05
2025 — 2026
Их Монголын Үрс цэцэрлэг
Вэб, лого, сошиал, чатбот, AI сургалт
Хувийн цэцэрлэг

- Цэцэрлэгийн үндсэн вэб сайт, лого, cover page, чатботыг 100% бие даан хийсэн.
- Сошиал хуудасны хөгжүүлэлт хийсэн.
- Багш, ажилчдад хиймэл оюуны (AI) мэдлэг олгох лекц уншсан.
- 06
2025 — 2026 улирал
Sain League
Сошиал контент, статистик
Өсвөр үеийн охидын сагсан бөмбөгийн анхдагч лиг
- Лигийн 2025–2026 оны бүх статистик мэдээлэл, тоглолтын постер, хуваарийг төлөвлөж, загварчилж хийсэн.
- Сошиал пост, reels контент болон тэмцээний үеийн шуурхай мэдээлэлд оролцсон.
- 07
2024 — 2026
Төгс Шонхорууд волейболын клуб
Постер, сошиал контент, вэб
Миний тоглодог клуб

- Клубын зар сурталчилгааны постер, сошиал контентын ихэнхийг бие даан хийсэн.
- Сургалтын зар, тэмцээний мэдээлэл, announcement контентыг динамик спорт хэв маягаар хийсэн.
- Клубын вэб сайтыг хөгжүүлсэн.
- 08
2026
Хөвсгөр амьтны салон
Сошиал, чатбот, захиалгын вэб — бүгд
Амьтны засалт, хэрэгслийн дэлгүүр

- Сошиал хуудасны иж бүрэн тохиргоо, чатбот хийсэн.
- Захиалгын вэб хуудсыг бүрэн хөгжүүлсэн.
- Постер, reels, carousel зэрэг бүх контентыг хийсэн.
- 09
2026.03 — 2026.05
Dayao — Алтан Сандал Хайрхан ХХК
Page тохиргоо, чатбот, вэб, постер
Dayao ундааны Монгол дахь албан ёсны борлуулагч

- Facebook page-ийн бүрэн тохиргоо, чатбот хийсэн.
- Брэндийн вэб сайтыг хөгжүүлсэн.
- 30 гаруй постер бэлтгэсэн.
Давуу тал
Яагаад намайг сонгох вэ
Ажлын ачааллыг маш сайн даана — нэг зэрэг хэд хэдэн байгууллагын ажлыг хугацаанд нь хүлээлгэж өгсөн.
Вэб, дизайн, видео, маркетингийг нэг хүн бүтнээр нь хийж чадна.
Бие даан суралцах, багаар ажиллах чадвар сайтай (сургуулийн тодорхойлолт).
