Хувийн мэдээлэл ба Тодорхойлолт
Ууганболдын Энгүүн — 4.0 GPA сурлагын амжилттай, AI систем хөгжүүлэгч, нийгэм уур амьсгалын манлайлагч, волейболын тамирчин.

1. Ерөнхий мэдээлэл
Гэр бүл & Орчин
- Гэр бүл: Эцэг, эх. АНУ-д суралцдаг/амьдардаг эгчтэй.
- Практик туршлага: Дугуйн аяллын компани эрхэлдэг нагац ахынхаа бизнест дугуйн туслах ба механикаар ажиллаж байсан.
- Гэрийн тэжээвэр амьтад: Golden Retriever үүлдрийн гөлөг болон Tuxedo үүлдрийн мууртай (тэдний зан төлөвийг асарч халамжилдаг).
Нийслэлийн Ерөнхий Боловсролын “Олонлог Эгзэ” Сургууль
“Нийслэлийн Ерөнхий Боловсролын “Олонлог Эгзэ” сургуулийн 12А ангийн сурагч Ууганболд овогтой Энгүүн нь 2008 оны 06-р сарын 30-ны өдөр төрсөн. Сурагч У. Энгүүн нь анги хамт олныхоо дунд нэр хүндтэй, соёлтой харилцаатай, авхаалжтай сэргэлэн зан чанараараа бусдыгаа манлайлан, үлгэр дуурайлал болон суралцаж ирсэн тэргүүний сурагчдын нэг юм.
Тэрээр өөрийгөө бусдын өмнө зөвөөр илэрхийлж илтгэн хэлэлцүүлэх ур авьяастай бөгөөд хичээлээс гадуурх үйл ажиллагаанд анги хамт олноо уриалан идэвх санаачилгатай оролцдог тууштай хичээнгүй, нямбай сурагч юм. Тэрээр суралцах хугацаандаа сурах арга барилыг сайн эзэмшсэн, нийтэч зан чанартай ба зан харилцааны төлөвшил сайтай.
Сурагч У.Энгүүний сурлагын амжилт (GPA) 9-р ангиас эхлэн 12-р анги хүртэл тогтмол 4.0 үнэлгээтэй байсан нь түүний хичээл зүтгэл, сурах өндөр эрмэлзлийг тодотгож байна.”
2. Нийгмийн манлайлал ба МУЗН-ийн туршлага (2022–2024)
Монголын Улаан Загалмай Нийгэмлэгт элсэж, Чингэлтэй дүүргийн УЗ хорооны тэргүүнээр томилогдон нийгмийн сайн үйлсийн ажлуудыг манлайлсан.
Нийслэлийн дээд шагнал Чандмань одонгоор шагнагдаж, хүүхэд залуучуудын байгууллагын шилдэг зүтгэлтнээр тодорсон.
Чингэлтэй дүүргийн УЗ хорооны сургалт цугларалтыг гардан зохион байгуулж Шилдэг багшаар шалгарсан.